Дуга, Барт хоёрын нөхөрлөл (Баавгай ба хүний нөхөрлөл)
2014-04-24,00:00

Баавгай бол аймшигт араатан. Энд тэнд хүн барьсан тухай мэдээлэл гарч л байдаг. Циркийн баавгай ч гэсэн байнга торонд байж, ганцхан сургагчтайгаа л харьцдаг. Харин америкийн Барт баавгай бол Дуга Сусагийн өрхийн нэг гишүүн байсан.

Тэр өөр хоёр баавгайн хамт Дуга Сусагийн гэрт өсч хүмүүжиж 1981-1998 онд олон кинонд тоглосон “нэрт” жүжигчин. Харамсалтай нь Барт 2000 онд нас нөгчжээ.

Энэ Дуга Сусад, тэдний гэр бүлд хүндээр туссан ч Бартын дүү Барт-2, Хани Бамп гэсэн хоёр баавгай үлдсэн. Эд ч гэсэн Бартын ажлыг үргэлжлүүлэн Брэд Пит, Женнифер Энистон нар шиг холлливудын кинонд тоглож нэрээ мөнхөлсөөр л байгаа.


Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)