Хамгийн өвөрмөц гүүрүүд
Дэлхийн хамгийн алдартай, гайхалтай өвөрмөц, содон зүйлсийг сонирхдог та бүхэнд зориулж ихэнх хүмүүсиийн хувьд тэр бүр ашиг тусыг нь хүртээд байдаггүй гүүрний тухай танилцуулж байна. Дор дурдагдах гүүрүүд бол дэлхийд хүмүүсийн хамгийн ихээр зочлон үздэг алдартай гүүрүүд юм.
Герман улс, Кромлау
Герман улсад орших " Ракоц " чулуун гүүр буюу хүмүүсийн нэрлэдгээр чөтгөрийн гүүр хэмээгдэх энэ гүүр 1860 онд баригджээ. Яг л урлагийн бүтээл мэт харагдах энэхүү гүүрийг хүрмэн чулуугаар барьсан байна.
Малайз улс , Лангкави арал
Архитектор Маюур Канайя-н удирдсан багийнхан 125 метр урт Лангкави тэнгэрийн гүүрийг бүтээжээ. Энэ гүүрэн дээрээс ойр тойрны байгаль далайн үзэсгэлэнг харахад үнэхээр гайхалтай ажээ.
Энэтхэг улс, Черрапунжи
Мэгхалаягийн Черрапунжи тосгон нь дэлхийн хамгийн чийглэг газар гэгддэг юм. Энд тоосго,чулуугаар бус мод хулсаар хийсэн гүүр элбэг тохиолдоно. Оршин суугч Вар Хасис байгалийг өөрийг нь түшиглэн ард иргэдийн амьдралд хэрэгтэй гүүрийн санаа олсон нь энэ ажээ. Эндхийн зарим гүүрүүд 30 метрийн урттай ба 50 орчим хүнийг даах даацтай гэнэ.
Нидерланд улс, Форт Де Рувер
Ихэнх гүүр уснаас дээш өргөгдсөн байдаг гэж бид боддог. Тэгвэл Нидерланд улсад орших энэ гүүр гол дундуур байхаар хийгджээ. Архитекторын оюутан Ву Жоуыгийн бүтээсэн тус гүүр жуулчдын анхаарлыг эрхгүй татдаг байна. Үерийн далан мэт харагдах авч салхи шуурга зэрэг гадны нөлөөнөөс хүмүүсийг хамгаалдаг нь энгийн гүүрнээс давуу талтай гэнэ.
Англи улс
Энгийн нэгэн салдаг гүүрний тухай энд дурдах гэсэнгүй. Английн Паддингтон Бэсинд байрлах өргөгдөж салдаг тус гүүрний онцлог гэвэл найман өнцөгт буюу хагас саран хэлбэртэй бөгөөд яг л акробатын тамирчин адил нэг эргээс нөгөө эрэгт хүрнэ. Содон шийдэл бүхий уг гүүрний "акробатын " үзүүлбэрийг үзэхээр баасан гариг бүр хүмүүс олноор цуглардаг байна.
Йемэн улс
Дархан хүн бурхан ухаантай гэж үг бий. Тэгвэл үүний баталгаа Йемэн улад байдаг. Архитекторын уран нарийн ур ухаан, тэвчээр, хөдөлмөрийн бодит илэрхийлэл болсон тус чулуун гүүр механикийн инженер Ачилеас Вортселасын бүтээл ажээ. Байгальд түшиглэн хийсэн энэ чулуун гүүр нь орчин үеийн гүүртэй харьцуулшгүй, уламжлалт маягийн нуман гүүр билээ.