Алдартай ГАНГСТАР хосын түүх

2014-05-05,08:32

Энэхүү алдартай хосын тухай та бүхэн хэзээ нэгэн цагт сонсож байсан ч байж магадгүй. Тэднийг тухайн үеийнхээ нийгмийн системтэй тэмцэгч байсан мэтээр хүмүүс төсөөлдөг. Үнэн хэрэг дээрээ, тэд чухам хэн байсан юм бол оо? Ямартай ч тэдний тухай уншиж мэдэхэд сонирхолтой бөгөөд, учир нь, иймэрхүү “содон” хосууд амьдрал дээр төдийлөн их тааралддаггүйтэй холбоотой болов уу...

Бонни, Клайд нар бол их хямралын жилүүдэд үйл ажиллагаагаа явуулж байсан америкийн дээрэмчид юм. Тэд 1934 онд ХМТ-ны ажилтнуудын гарт амь үрэгдсэн ба тухайн үед Бонни 24, Клайд 25 настай байсан аж.

Бонни гурван хүүхэдтэй ядуу чулуучин, оёдолчны гэр бүлд төрсөн бол Клайд долоон хүүхэдтэй ядуу фермерийн гэрт мэндэлсэн байна. Бонни сурлага сайтай, ганган, шүлэг бичдэг охин байжээ. Харин Клайдад боловсрол мэдлэгийн хувьд гайхуулаад байх зүйл байсангүй.

Тэдний хамтын амьдрал маш хурдан хугацаанд, аянга цахилгаан мэт адал явдлаар дүүрэн “нижигнээд” өнгөрсөн аж.

Бонни 15-тайдаа сургуулиа хаян, 16 настайдаа нөхөрт гаран, 17-той байхдаа зөөгчөөр ажиллаж байгаад 18 насандаа нөхрөөсөө салжээ. Ингээд 22 настайдаа Клайдтай учран, цаашдын амьдрал нь өрнөсөн байна...

Клайд 17 настайдаа машин хулгайлан баривчлагдаж, дараа нь 18-20 насны үед сейф эвдэлж, дэлгүүр дээрэмдэн, машин хулгайлж байгаад 21-тэйдээ шоронд орсон байна. Тэнд гэмт этгээдүүд түүнийг хүчирхийлэхэд нэгийг нь алж байсан аж. Мөн шоронд ноёрхож буй дэглэмийг эсэргүүцэн, хөлийнхөө хоёр хурууг тайрчээ.  Үнэн хэрэгтээ, шоронд л Клайд жинхэнэ “боловсорсон” байна. Түүнтэй хамт ял эдэлж байсан Ральф Фултсын өгүүлснээр, тэр жаахан залуу, харсаар байтал нь түүний нүдэн дээр, аюултай хорт могой болж хувирсан аж.  Ингээд 23 настайдаа хугацаанаас өмнө суллагдан, Боннитой учирч, цаашдын үйл явдал өрнөжээ...

Тэдний хамтын амьдрал хоёрхон жил үргэлжилсэн боловч тэд дээрэмчид, алуурчид гэдгээрээ алдаршин, хожмоо тэдний тухай кино хүртэл гарахад хүргэжээ.

Тэднийг бие биедээ асар үнэнч, алдартай хосууд байсан гэж ярьдаг ч зарим талаар Клайдын тухай янз бүрийн цуу яриа их байдаг аж: Тэрээр гомо бэлгийн чиг хандлагатай байсан гэгддэг хэдий ч Боннитой амрагийн харьцаатай, мөн дээрмийн бүлгийнхээ бусад гишүүдтэй ч явалддаг байсан гэлцэнэ.

Жишээ нь, энэ зураг дэ

рх Рой Хамильтон хоёулангийнх нь амраг байсан аж.

Дараахан нь, Рой дээрмийн бүлэгтээ өөр нэг найз бүсгүйгээ оруулж ирснээр “найзуудын” харьцаанд сэв сууж эхэлжээ.  Рой согтуудаа нэгэн цагдааг туслахуудын хамт буудан хороож, 264 жилийн ял сонссон байна.

Зураг дээр: Хамильтоны хамгийн хайртай найз бүсгүй нь.

Клайд хэдийгээр энгийн бус бэлгийн чиг хандлагатай байсан ч Бонни тэр хоёр бие биедээ их үнэнч байсан гэнэ: Клайдыг шоронд ороход Бонни уулзах үедээ зэвсэг дамжуулан, шоронгоос оргуулж байсан, харин Бонниг цагдаад баригдсан үед Клайд цагдаагийн хэсэг рүү дайрч орон, түүнийг авч зугатаж байжээ.

Бонни тус дээрмийн бүлгийн гол тархи нь болж байсан бөгөөд түүний ачаар тэдний гэмт хэрэг хөгжлийн шинэ түвшинд гарсан гэж тооцогддог аж.

Тэд зэвсэг барьсан зургаа авахуулах их дуртай байсан ба хэргийн газраас оргон зайлахдаа зориудаар зургуудаа үлдээн, сенсааци тарьж алдаршдаг байжээ. Мөн янз бүрийн зургуудаа, Боннигийн зохиосон шүлгийн хамт цагдаагийн газарт илгээдэг байсан гэнэ.

Тэд анх Техаст зэвсгийн агуулах дээрэмдэн, бараг л шүдээ зэвсэглэх нь холгүй болж, дээрмийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хямралын жилүүдэд банкинд бараг мөнгө байхгүй байсан тул ихэвчлэн дэлгүүр, цайны газар, шатахуун түгээгүүр дээрэмддэг байсан аж.

Дээрмийн үйлдэл энгийн: Бонни жолооны ард суун, Клайд шуугиж орж дээрэмдчихээд машиндаа суун зугатдаг байжээ. Харин энэ үед нь хэн нэгэн эсэргүүцэл үзүүлэхийг оролдвол газар дээр нь нам бууддаг байсан аж. Энэ үүднээс, тэд зөвхөн дээрэмчид төдийгүй алуурчид байсан гэхээр.

Машинтай явж байхад нь бичиг баримтыг нь шалгах гэж зогсоосон цагдааг буудсанаас хойш тэд бүр цагаандаа гарсан байна. Тэд баригдвал тэртэй тэргүй үхэх ялтай тул тэдэнд саад болох гэсэн хууль сахиулагчдыг хайр найргүй бууддаг болжээ. Цагдаа нар ч тэдний араас идэвхтэй мөрдөн мөшгиж байв.

Харин дээрмийн бүлгийн нэгэн гишүүний аав хэрэв хүүг нь өршөөнө гэвэл гэмт хэрэгтнүүдийг барихад тусалъя хэмээн Бонни, Клайд нарын нуугдаж байсан байрны түлхүүрийг цагдаагийнханд өгсөн байна. Ингээд тэдний байшинг цагдаагийнхан давхар бүсэлж, түүн рүү нэвтрэх бүх замыг хаажээ.

1934 оны 5-р сарын 23-ны өглөө зам дээр хулгайлагдсан форд машин гарч ирэн, түүн дотор хар нүдний шилтэй залуу жолоо барин, дэргэд нь шинэ улаан даашинзтай бүсгүй сууж байв. Машин дотор нь 2 мянган сум, 3 винтов, 12 гар буу, 2 хагас автомат, мөн саксофон хөгжим байлаа. Эд бол Бонни, Клайд нар байсан юм.

Тэд энэ удаад ч амжилттай зугатаж чадна гэж бодсон боловч ганц ч буун дуу гаргаж чадалгүйгээр, тал талаасаа “шүүрэн шанага” болтлоо буудуулсан аж...

Амь үрэгдсэнийхээ дараа тэд ядуурал, шударга бус хуулийн эсрэг цогтой тэмцэгчдийн жинхэнэ билэг тэмдэг   болж, хөшөө чулуун дээр нь хүмүүс “Нарны гэрэл, шүүдрийн дуслын ачаар цэцэгс дэлгэрдгийн адил хорвоо ертөнц ч та нар шиг хүмүүсийн ачаар улам хурц тод болно” хэмээн бичсэн байна.

Тэдний амьдралын тухай хэд хэдэн кино хийгдэж, хүмүүс тэдний зургаар шивээс хийлгэж байснаас харахад тэд хичнээн алдартай гангстерууд байсан нь илт.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)



:-)