Youtube дэхь таны мэддэггүй үйлдэлүүд
2014-05-07,09:51
ТАНЫ МЭДЭЛД – НУУЦЫГ ЗАДАЛЪЯ цувралыг Youtube нууц үйлдлүүдээр эхлэхдээ баяртай байна. Зугаацах үүднээс зарим цахим хуудаснууд нууц үйлдэл, тоглоом агуулдагийг та мэдэх үү? Цахим хуудсаар аялагч бүр Youtube цахим хуудсанд зочилж олон сонирхолтой бичлэгүүдтэй танилцдаг. Тэгвэл энэхүү цахим хуудсанд нуугдсан байдаг сонирхолтой үйлдлүүдийн талаар танилцуулъя.Та бүхэн энэхүү мэдээллийг уншингаа өөрсдөө туршаад үзээрэй.
- Хайх хэсэгт “Use the force luke” гэж бичээд хайх эсвэл ENTER товчлуурыг дараарай. Дэлгэц дээрх зүйлс хөдөлж бүжиглэж эхлэх ба таны хулганыг дагаж хөдлөх болно.
- Ямар нэгэн видео үзэж байхдаа гарныхаа тоон хэсэгт “1980” гэж бичээрэй. Үзэж буй видеоны дээд талд пуужин онох тоглоом гарч ирнэ. Харваж буй пуужингуудыг зогсоож видеогоо эвдрэхээс хамгаалаарай. Зугаатай тоглоомыг тоглоод үзээрэй.
- “Beam me up scotty” гэж хайх хэсэгт бичээд ENTER дар. Хайлтын үр дүн шинэлэг байдлаар тань руу шилжүүлж байгаа мэт илрэх болно.
- “&pow=1&nohtml5=1” кодыг үзэж байгаа видеоныхоо url кодын ард залгуулаад бичээрэй. Видеоны доод хэсэгт “pow” гэсэн товч гарч ирнэ.
“POW” товчыг дармагц видео comic зурагны хэлбэрт шилжих болно.
Сонирхолтой дүрслэлтэйгээр видеогоо үргэлжлүүлэн үзээрэй. 5. “Doge meme” гэж хайх хэсэгт бичээд ENTER дараарай. Дэлгэцэн дээрх бичилтүүд хөгжилтэй дүрслэлд шилжих болно.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)