Йеллоустоны аварга галт уул оргилбол ертөнцийн төгсгөл болж мэднэ
Америкийн баруун нутгийн аварга галт уул идэвхжиж байгаа нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээж байна. Манай гариг дээрх идэвхтэй хамгийн том энэ галт уулын том тогоонуудад температур 20 градус хүрээд байгаагийн зэрэгцээ энэ оны эхээр 60 гаруй удаа газар доорхи түлхэлт мэдрэгдээд байгаа юм. Хамгийн сүүд гуравдугаар сарын 30-нд болсон түлхэлт нь 4,8 балл хүчтэй байсан юм.

Одоо Йеллоустоны дархан цаазат газрын зэрлэг үхрүүд бөөн бөөнөөрөө нүүдэллэн эндээс зугтааж байгаа нь ч бас л нэг дохио болж байна.
Америкийн Вайоминг мужид оршдог энэ аварга галт уулын тогоо нь л гэхэд 4000 хавтгай дөрвөлжин км буюу Токио шиг хоёр хотын дайтай. Энэ галт уул дэлбэрвэл аймшигт сүйрэл болж, америкийг бүхэлд нь үнс нурам бүрхэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв энэ галт уул сэрж дэлбэрвэл дэлбэрэлтийн хүч нь өтомын 1000 бөмбөгтэй тэнцэх хүчтэй байна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Одоохондоо АНУ-ын эрх баригчид аюултай бүсээс ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Манай гариг дээрх 20 аварга галт уулын нэг Йеллоустоны галт уул сүүлийн нэг сая жилд ердөө л хоёр удаа оргилсны сүүлийнх нь 600 мянган жилийн өмнө тохиосон гэж эрдэмтэд тооцоолж гаргасан байна.