Эзнийг нь алсан хүнийг тоть илчилжээ

2014-04-23,20:54

Эзнийг нь алсан хүнийг тоть илчилжээ
images?q=tbn:ANd9GcQPkaUWmKz3ThPA8dx1gQpJyRorbqCElddG7CPh51LbJHkuF8
Энэтхэгийн Агра хотын нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр бусдын гарт амиа алдсан хэргийг тун сонирхолтой, санамсаргүй байдлаар илрүүлсэн байна. Эзнийг нь алсан хүний талаар тоть “мэдүүлэг” өгчээ. Алуурчин “но” үлдээхгүйн тулд нохойг нь хүртэл хороосон ч тотийг нь орхичихсон юм байна. Талийгаач эзэгтэйн үеэл Шарма “өнчирч” хоцорсон тотийг гэртээ авчирсан бөгөөд гэр бүлийнхэн бүгд л эгчийнхээ хайртай шувууг өрөвдөж, эргэж тойрч, хооллож байсан гэнэ.

Тоть Шармагийн дүү Aшутог харах бүртээ сандарч, хашгиран, нэрийг нь байн байн дуудаж байсныг гэрийнхэн нь анзаарчээ. Тэгээд тэр залууг эзгүй хойгуур тотины хажууд зориудаар нэрийг нь дуудахад хөөрхий шувуу мөн л тавгүйрхэж байсан гэнэ. Тиймээс цусан төрлийнхнөө хороосон байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэн, цагдаад мэдэгджээ. Aшуто ч эхний байцаалтаар хэргээ хүлээсэн гэнэ.


Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)



:-)