ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ НИСЭХ БУУДЛУУД
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ НИСЭХ БУУДЛУУД
1.Карибийн бүс нутагт байрлах олон улсын онгоцны буудал нь далайн эрэгтэй нэлээд ойрхон төдийгүй онгоц газардах үед бараг хүний толгой шүргэх шахдаг аж. Ердөө 10-20 метр зайтай өнгөрнө. Хэрэв хөлгийн моторт элс орвол, онгоцонд ноцтой гэмтэл гарах эрсдэл өндөр байдаг юм байна.
2.Балбын Лукла хотын буудал. Хэн Эверестийн оргилд гарахыг хүснэ, түүнд долоо хоног явган явах, онгоцоор 30 минут нисэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Учир нь энд байдаг онгоцны ганц буудал нь нислэгийн 530 метр урт зурвастай, өндөр уулсын хавцал хооронд байрладаг бөгөөд 12 градус налуу аж.Тэнгэр муухай үед хальтиргаа үүсэж, онгоц гулгах аюултай.
3.Малдивийн Хулхуле аралд орших онгоцны буудлын нислэгийн зурвас Энэтхэгийн далайгаас гуравхан километрт байрладаг. Энд аюулгүй байдлын баталгаа огтхон ч байхгүй гэнэ.
4.Тэнгисээс 2000 метрт байрлах онгоцны буудал нислэгийн маш нарийхан зурвастай төдийгүй 18 градус налуу. Үнэхээр чадварлаг нисгэгч л онгоцоо аюулгүй газардуулж чадах аж. “Жеймс Бонд” киноны хоёр ч ангийн зургийг энэ буудалд авч байсан юм байна.
5.Португалийн Мадаяра хот. Цэцгийн арал гэж алдаршсан энэ газарт буухын тулд нисгэгч огцом эргэлт хийж, онгоцны бүх тохиргоог гар ажиллагаанд шилжүүлэх ёстой бөг өөд анхаарлаа маш сайн төвлөрүүлэх шаардлагатай.
6.Испанийн өмнөд хил орчимд буултын 6.5 ам метр талбай бүхий онгоцны буудал бий. Энд онгоц газардахад тун хэцүү. Учир нь хотын замын хөдөлгөөн нислэгийн зурвасыг дайран өнгөрдөг аж. Иймээс онгоц бууж, хөөрөх бүрт замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаадаг юм байна.