Гоо сайхны мэс заслын уршигаар 4 мөчнөөсөө салжээ
2014-04-23,21:06
Гоо сайхны мэс заслын уршигаар 4 мөчнөөсөө салжээ

АНУ-ын Лос-Анжелос хотын иргэн, 46 настай Эйприл Браун биеийнхээ галбирт жаахан сэтгэл дундуур байдаг байж. Тэр жижигхэн хөх, хавтгайдуу өгзөгнөөсөө ичингүйрдэг ч гоо сайхны мэс засал хийлгэж чадалгүй олон жилийг өнгөрөөж. Харин 2004 онд гоо сайхны мэс засалч гэх нэгэн түүнтэй таарч харьцангуй хямдаар хүссэн мэс заслыг нь хийж, силикон шахаад өгье гэсэн санал тавьжээ. Эйприл ч зардал багатайгаар галбираа өөрчлөх боломж олдлоо хэмээн дуртай зөвшөөрч.
Харамсалтай нь, мэс заслын дараа хордлого өгч эмнэлэгт хандахаас аргагүй болжээ. Эйприл Браун энэ тухайгаа “Өгзөг гэхэд л яг чулуу шиг хатуу болсон” гэж байна. Эмнэлгийнхэн үзээд түүний биед барилгын ажилд хэрэглэдэг ахуйн сликон шахсан болохыг илрүүлжээ. Гэсэн ч бүх зүйл оройтсон байж, тэр эмнэлгийн хяналтад дөрвөн жил гаруй байж, дөрвөн мөчөө хэсэгчлэн тайруулсан ч эмч нарын ачаар амьд үлдсэн байна. Одоо тэр хиймэл хөл гар хийлгэн спортоор хичээллэх болжээ. “Би усанд сэлж, гимнастикаар хичээллэж байна. Би шүүхэд хандаад ч яах юм билээ, зүгээр л цаашид амьдармаар байна. Хамгийн гол нь охид бүсгүйчүүдэд эрүүл мэндээ анхаараарай гэж захих ёстой” гэж Эйприл ярьж байна.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)