Хүүгийнхээ алхах мөрөөдлийг биелүүлсэн эхийн сэтгэл

2014-05-05,08:27

Бидний нэрлэдгээр "хөгжлийн бэрхшээлтэй" хүмүүсийн хувьд бусадтай адил эгэл жирийн байх юмсан гэсэн хүсэл сэтгэлд нь нууцхан оршиж байдаг.  Гэхдээ тэд үнэхээр бахархмаар, хувь тавилантайгаа эвлэрээд аливаа зүйлийн ард хоцролгүй өөрийн чадал хэрээрээ хөдөлмөрлөөд амьдралаа босгоод явж байна.

 

Тэргэнцэр дээр "амьдардаг" хүмүүсийн ганц хүсэл нь хэсэг зуур ч болов хөлөө мэдрээд газар дээр алхаж, гүйж үзэх байдаг байх. Ялангуяа хүүхдүүдийн хувьд энэ бүхэн илүү  хүндээр тусдаг. Үеийнх нь хүүхдүүд хөөрөлдөн баясч, гүйж харайж тоглож явахыг харахад  суумгай балчир үрс маань  юуг боддог бол доо.

    

Яг л энэ сэдлээр Их Британийн нэгэн ээж хүүгийнхээ "алхаж явах" хүслийг нь биелүүлэхээр зорьсон байна. Энгийн нүдээр харвал хүүхдийг хөлд оруулагч байна уу гэж андуу харахаар үүнийг Upsee Firefly гэж нэрлэдэг. Хөгжмийн   мэргэжилтэй Debby Elnatan өөрийн хүү Rotem-дээ зориулж Upsee-г бүтээсэн нь өдгөө Их Британи болоод Ирланд улсуудад олны сайшаалыг хүртжээ.

 

Upsee-г бүтээх төсөл  2012 оноос эхэлсэн  бөгөөд хүүхдийн эх биенд өмсгөсөн бэхэлгээг том хүн бэлхүүсээрээ зүүнэ, мөн том хүн хүүхэд  хоёр өөрсдийн гутлыг  зориулалтын сандааланд углана. Харин одоо хамтдаа нэгэн хэмээр алхах л үлдлээ дээ.

 

Upsee-г өмсөөд төрөлхийн хөл муутай хүүтэйгээ хамт тоглож чадахаар боллоо хэмээн хүүхдүүдийн эцэг эх тун сэтгэл өндөр байгаа юм.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)



:-)